2010-04-28

Түүнтэй анх танилцсан үе... Арван жилийн сургуулийн сурагч дөнгөж 14 настай байсан юм. Харин түүний насыг бүү асуу. Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа. Анхандаа уг нууцаа дотны найзууддаа л дэлгэв. Зөвхөн түүнтэй сэтгэлээ баясгадаг байлаа. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй газарт цөөхөн удаа уулздаг байснаа сүүлдээ байнга цуг байдаг боллоо.

Тийм ээ, би түүнд хайртай байлаа. Гэсэн ч “Үгүй ямар бариа...

2010-04-28

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү автомашины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв. Багш нь анхны хичээл дээрээ хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа “Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна.өөр мэх...

2010-04-28

Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:

-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж ...

2010-04-28

Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:

-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л байрлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.

Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг нь мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Дээр нь бас хаалгыг хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баяр...

2010-04-28

Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө ихэд бахархадаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн хоёр жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:

-Эзэнтэн минь, би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.

-Яагаад? гэж усчин асуухад,

-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч ч...

2010-04-28

Эмнэлэгийн нэгэн тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгшийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдэвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин зовлон шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл...